Мона Лизагийн нүднээс нууц код илрүүлэв
Леонардо Да Винчигийн алдарт Мона Лизагийн инээмсэглэл нь түүний цорын ганц тайлагдашгүй нууц биш бололтой. Италийн мэргэжилтнүүд түүний хөргөөс нэгэн нууц түлхүүртэй төстэй зүйл илрүүлсэн тухай Лондоны Daily Telegraph сонин мэдээлжээ.
Жокондагийн нүдэн дээр маш жижигхэн үсэг болон тоог зурсан байна гэж Италийн Соёлын өвийн хорооны ерөнхийлөгч Сильвано Винчет мэдэгдсэн байна. Тэдгээрийг энгийн нүдээр олж харахад хэцүү бөгөөд харин томруулдаг шилээр бол маш тод харагдах гэнэ. Винчетийн хэлснээр, Мона Лизагийн баруун нүднээс латины “LV” үсгийг олж харж болох ба Леонардо да Винчи нэрнийхээ эхний үсгийг товчлон тэмдэглэсэн байж болзошгүй ажээ. Харин зүүн нүдэн дээрх үсэг нь уншихад төвөгтэй байгаа бөгөөд энэ нь CE эсвэл В үсэг байж магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Түүнчлэн дундад зууны үед үсгээр тоог илэрхийлдэг байсан учраас дээрх үсгүүдээр ямар нэгэн тоог орлуулсан байж магадгүй юм
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment